A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ

Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 932 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

МЭДЭЭ СОЛИЛЦОХ ТУХАЙ / Шинээр бүртгэгдсэн газар, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон өмчлөгч өөрчлөгдсөн газар, газраас бусад үл хөдплөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улирлын мэдээ /

2004 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 68/34

Дугаар 68/34

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтнй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Шинээр бүртгэгдсэн газар, газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч болон өмчлөгч өөрчлөгдсөн газар, газраас бусад үл хөдплөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн улирлын мэдээ”-ний маягт /ЭУБ-12/-ыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан маягтын дагуу мэдээг улирал бүр үнэн зөв гаргаж, улирал бүрийн сүүлчийн сарын 25-30-ны дотор Үндэсний Татварын ерөнхий газарт файлаар хүргүүлж байхыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албаны Архив, мэдээллийн сангийн хэлтэс /С.Оюунгэрэл/-т үүрэг болгосугай.

3. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанаас хүлээн авсан мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтэс тухай бүр хүргүүлж татварын ногдуулалт, төлөлтөд ашиглуулах, түүнд хяналт тавих арга хэмжээг авч ажиллахыг Үндэсний татварын газрын Мэдээлэл, боловсруулалт автомажуулалтын хэлтэс /Л.Бадамцэцэг/, Татварын хураалтын хэлтэс /Х.Хурметхан/-т тус тус даалгасугай.

4. Дээрх мэдээллийг тогтоосон хугацаанд нь хүлээлцэж байхыг Архив, мэдээллийн сангийн хэлтэс /С.Оюунгэрэл/-т, Мэдээлэл, боловсруулалт автоматжуулалтын хэлтэс /Л.Бадамцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА