A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ажилтны ёс зүйн/
Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар А/243

Улаанбаатар хот

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм"-ийг нэгдүгээр, "Ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар, "Гомдол, хүсэлт гаргах маягт"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Ёс зүйн дүрмийг бүх түвшинд мөрдөж зөрчил гаргасан албан хаагчид холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн захирал, эрхлэгч, эрх бүхий байгууллагын удирдлагад тус тус үүрэг болгосугай.

3. Дүрэм, үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэх ажпыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлогын газар, Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус даалгасугай.

4. Дүрэм, үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр тооцон, улсын төсөвт тусгаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны "Дүрэм батлах тухай" А/41 дүгээр тушаал, 2016 оны "Дүрэм батлах тухай" А/281 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ЦОГЗОЛМАА

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар А/545

Улаанбаатар хот

Дүрэм, журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.18 дахь заалт, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь.

"Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм"-ийг нэгдүгээр, "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд энэхүү дүрмийн дагуу нэмэлт өөрчлөлт оруулж, баталж, хэрэгжүүлэх, ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт үүрэг болгосугай.

Дүрэм, үлгэрчилсэн журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-Очир/, аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт даалгасугай.

Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, тайланг танилцуулж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газар /Ч.Энх-Амгалан/-т даалгасугай.

Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны "Дүрэм, журам батлах тухай" А/243 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД  Л.ЭНХ-АМГАЛАН