A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

Дугаар 06

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл, гомдол гаргагч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй." гэсэн хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Орхон нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, гомдолдоо:

1. "Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн нь "хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ..." гэж үндсэн эрхийг баталгаажуулсан байна. Хөдлөх хөрөнгө гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгө мөн. Харин өмчлөх эрх гэж өмчлөгч өөрийн хөрөнгөө хуулийн хүрээнд бүрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тодорхой этгээд өөрт байгаа эд хөрөнгийг хуулийн хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмж, ашиг сонирхлоор буюу бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах ба захиран зарцуулах эрхийг хэлнэ. Эзэмших гэж эзэмшигч эд хөрөнгийг бодитой эзэмдэж түүнд шууд нөлөөлөх боломжтой болсныг хэлнэ. Дээрх заалт нь өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн хүрээнд чухалчлан хамгаалсны учир нь өмчлөх эрх хувь хүний хамгаалалтын бүс үүсгэдгээрээ төрийн дур зоргоор авирлахын эсрэг хувь хүний орон зайг бий болгож, бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг бүрдүүлдэг учраас өмчлөх эрхийг ийнхүү тусгайлан баталгаажуулжээ.

Дээрхээс үзвэл, аливаа этгээд нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх үндсэн эрхтэй байх бөгөөд тухайн шударгаар олж авсан өөрийн хөрөнгийг банкинд хадгалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар банкинд данс нээлгэж байршуулах, данс эзэмших эрхээр тайлбарлагдана. Энэ үндсэн эрх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.1 дэх хэсэгт заасан "Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй." гэж заасан агуулгаар баталгаажжээ.

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалт нь иргэн хүний "... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ..." эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэс нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг биелүүлэх процесс билээ. Харин шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэдэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохистой хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. Банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоохоор байгаа нь дээрх ажиллагаанд шууд багтаж байна.

Данс гэдэг нь банкны бүртгэлийн систем буюу банкинд өөрийн хөдлөх хөрөнгийг /мөнгө/ байршуулж буй үйлчлүүлэгчийн хөрөнгийг бүртгэх бүртгэлийн систем бөгөөд банкинд байршуулж буй үйлчлүүлэгчийн хөдлөх хөрөнгийг өөртөө агуулж байгаа ойлголт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтыг авч үзвэл хэрэв шийдвэр гүйцэтгэгч энэ арга хэмжээг авсан тохиолдолд төлбөр төлөгч аль ч банкинд данс нээх, данс эзэмших эрхгүй болж байна. Данс нээх, эзэмших эрхгүй болно гэдэг нь төлбөр төлөгч өдөр тутмын амьдралын зайлшгүй шаардлагатай төлбөр тооцоог хийж, аж ахуйн болон амины үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжгүй болохоор байна. Тиймээс энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ..." үндсэн эрхийг хязгаарлаж буй хязгаарлалт мөн.

Гэтэл уг хязгаарлалт нь мөн л хууль ёсны бус байгаад оршиж байна. Учир нь Нэгдүгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих зэрэг өөр төрлийн баталгаажуулах арга хэмжээг тусгасан байна. Мөн түүнчлэн, төлбөр төлөгчид үүрэг бүхий төлбөр төлөхөөс гадна өдөр тутамд олон төрлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан цахим хэлбэрээр мөнгөн гуйвуулга хийх, хүүхдийн тэтгэлгийн мөнгө, хүүхдийн мөнгөн хадгаламж, тэтгэвэр, тэтгэмжийн орлого зэрэг зайлшгүй хэрэгцээт мөнгөний эх үүсвэртэй холбоотойгоор данс нээх шаардлага амьдралд тулгарч болно. Тийм учир "банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох" нь төлбөр төлөгчийн төлбөр авагчид төлбөр барагдуулах үйл явцад ач холбогдолтой нөлөө үзүүлж чадахгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний зорилгод нийцэхгүй байна. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад заасан бусад арга хэмжээнүүд нь төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч хоёр талд хангалттай механизмыг бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Жишээ нь, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эзэмшиж буй эсхүл шинээр нээлгэсэн дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих бүрэн боломжийг хуульчилжээ. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох нь зайлшгүй шаардлага биш болох нь үүгээр батлагдана. Гуравдугаарт, мөн Үндсэн хуулийн дагуу хөдлөх хөрөнгө эзэмших үндсэн эрхийг хуулиар хязгаарлах боломжийг тусгаж өгсөн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад заасан хязгаарлалт нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, орлогын болон амьдралын нэн зайлшгүй эх үүсвэрийг хязгаарлахгүй байх болон төр, хүний үндсэн эрх хоёрын зохистой харьцааны Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчөөд зогсохгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимд ч нийцэхгүй байна.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтын "... банк, эрх бүхий хуулийн этгээдийн данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ..." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ..." гэсэн хэсгийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж тогтоосон байдаг. Энэхүү зарчим нь төрийн аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд бодитой баримтлагдан хэрэгжих тулгуур зарчим мөн.

Дээрх зарчмын агуулгыг бэхжүүлсэн холбоо уялдаа бүхий заалт бол Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж тодотгосон юм. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь хууль тогтоох гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд баримтлах ёстой үүрэгжүүлсэн заалт мөн.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт "Барьцаалагч-төлбөр авагч" биш этгээд өөрт учирсан хохирлыг төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөөс гаргуулах гэж дуудлага худалдаагаар оруулсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогдоогүй бол тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувь бууруулна гэсэн зарчмыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь барьцаалагч байсан тохиолдолд зах зээлийн ханшаар тооцно, харин барьцаалагч биш төлбөр авагч бол дуудлага худалдаагаар борлогдоогүй үнийг 50 хувиар бууруулж төлбөр авагчид шилжүүлэхээр буюу өөр, өөр үнээр тооцож шилжүүлэхээр зохицуулсан байна.

Ингэж төлбөр авагчдын эрх зүйн байдлыг ялгамжтай үзэж, ялгавартайгаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хуулийн ... өмнө эрх тэгш байна." гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт "Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ." гэсэн байна. Нэгдүгээрт, барьцаалагч биш төлбөр авагчийн эрхийг нь хязгаарлаж, бусад төлбөр авагчийн эрхээс дордуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагчдад тэгш бус ялгавартай ханджээ. Гэтэл барьцаалагч нь төлбөр авагч бол шинжээчээр үнэлүүлсэн тохиолдолд шинжээчийн үнэлгээгээр 50 хувь бууруулах зохицуулалт байхгүй. Хоёрдугаарт, төлбөр авагч гэж ажил үйлчилгээний үнэ хөлс, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийг хангасан баримтын дагуу нэхэмжилсэн этгээд байна. Гэтэл төлбөр авагчийг "барьцаалагч-төлбөр авагч", барьцаалагч биш төлбөр авагч гэж тусад нь ангилж хуульчилсан нь хууль зүйн дагуу үүсэх үр дагаврыг ойлгомжгүй болгосон байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өөрийн хохирлыг нөхөн төлүүлэх эрхээ эдлэх процессыг нэг ойлголт дор байгаа адил этгээдүүдэд ялгавартайгаар хуульчилсан нь үндэслэлгүй юм. Гуравдугаарт, хууль тогтоогч тухайн заалтыг ямар үндэслэл зарчмаар, ямар зорилго агуулж тогтоосон нь тодорхойгүй, ач холбогдол, эрх зүйн үр дагаврыг нь бүрэн ухамсарлаагүй харагдаж байна. Дөрөвдүгээрт, хууль тогтоогч дээрх зохицуулалтыг хийхдээ зөвхөн банкны барьцааны асуудлаар төсөөлж хийсэн нь хэт явцууруулжээ. Тэгвэл Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны нийтлэг шинж, зохицуулалтыг огт анхаараагүй тогтоосон байна. Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх зэрэг гэрээний барьцаалагчдын хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж, ялгаварлал бий болгосон байна. Тавдугаарт, мөн хууль тогтоогч "... Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ" гэдэгт чухам ямар үнэ хамаарахыг тодорхой хуульчлаагүй нь маргаан дагуулах эх сурвалж болжээ. Үүнд тухайн худалдан борлогдоогүй хөрөнгийн зах зээлийн үнэ хамаарах уу, эсхүл хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тогтоосон үнэ хамаарах уу гэсэн маргааны нэг нөхцөл болж байна.

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ." гэж бусдын амьжиргааны эх үүсвэр болсон үл хөдлөх хөрөнгийг залгих хууль бус ажиллагааг хөхиүлэн дэмжсэн, нөгөө талаас банк зэрэг санхүүгийн ашгаар амьдардаг байгууллагын зорилгод өөр хэлбэрээр буюу бага зардлаар хүний үл хөдлөх хөрөнгийг залгих далд утгаар ашиг олох боломж бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн ... өмнө эрх тэгш байна." гэсэн хэсгийг зөрчсөн байна" гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд хандсан ирүүлсэн тайлбартаа:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад "... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ..." гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

Хууль тогтоогч шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, түргэн шуурхай байдлыг хангах, төлбөр авагч, төлбөр төлөгч иргэний хэн алиных нь эрх, ашиг сонирхол, тэдгээрийн Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, тогтоосон эрх, эрх чөлөөг хамгаалах зорилго бүхий олон шинэлэг зохицуулалтуудыг тусгасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална." гэж заасан нь өмчлөгчийн эрхэд огт халдаж болохгүй гэсэн агуулгыг агуулаагүй, уг зүйлд өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох агуулга бүхий заалт бас бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд иргэний хэргийн талаар Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хуулийн хүчин төгөлдөр, заавал биелэгдэх шинжтэй шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч биелүүлж, төлбөр авагчийн эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг хуульчилсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад "... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ..." гэсэн зохицуулалтыг тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, иргэнд учирсан гэм хорыг арилгах заалтын биелэлтийг хангуулах, мөн өмчлөгчийн эрхийг хуульд заасан тохиолдолд хязгаарлаж болох заалтад нийцүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхөөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх мэдүүлсэн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх өөрийн нэр дээрх дансаа ашиглаж орлого хийхгүй царцааж, хөрөнгө орлогоо нууж, шинээр данс нээн түүгээрээ орлого, зарлагын гүйлгээгээ хийж, төлбөр төлөх үүргээсээ зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд төлбөр төлөгчийн шинээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлж болохоор хуульчилсан.

Энэ нь нэг талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэмэгц шийдвэр гүйцэтгэгчээс бүх төлбөр төлөгчид, даруй авах арга хэмжээ бус харин дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, төлбөр авагчийн эрх хангагдахгүй байх нөхцөл байдлыг бий болгосон, хууль зөрчсөн төлбөр төлөгчид л авах арга хэмжээ гэж ойлгож байна.

Төлбөр төлөгчөөс дээр дурдсан байдлыг гаргахгүй тохиолдолд өөрийн нэр дээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох үндэслэл үүсэхгүй. Төлбөр төлөгч хөрөнгөд орсон өөрчлөлтөө хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэг нь мөн хуулийн 46 дугаар зүйлээр нээлттэй байгаа.

Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр дээрх арга хэмжээг авсан гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд төлбөр төлөгчид ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдол гаргах эрхийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 44.5 дахь хэсгээр олгосон.

Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоож болохоор хуульчилсан нь төлбөр төлөгч данс ашиглан хэрэгжүүлэх амьдралын наад захын хэрэгцээ, шаардлагаа хангах боломжийг үгүйсгэсэн агуулга огт байхгүй.

Төлбөр төлөгчийн тодорхой эрхэд хязгаарлалт тогтоосон ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87, 88, 89 дүгээр зүйлд заасанчлан төлбөрт суутгаж болохгүй, хураан авч, битүүмжилж болохгүй зайлшгүй шаардлагатай хөрөнгөө захиран зарцуулах, дансанд байршуулах эрх нь нээлттэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.13 дахь заалтын агуулга нь төлбөр төлөгчийн данс нээх, эзэмших эрхэд нь хязгаарлалт тогтоох, дансны орлого, зарлагын гүйлгээнд нь хяналт тавих утгатай бөгөөд гагцхүү төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг нуун далдлах зорилгоор олон төрлийн данс эзэмших, түүгээр дамжуулан гүйлгээ хийх явдлыг л хязгаарлах зорилготой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

Хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд ийнхүү зохицуулахдаа 73.3 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр төлөгчид ногдох хөрөнгөөс бусад хөрөнгийг түүний үнэлэгдсэн үнээс 50 хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор, 73.5 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгийг шинжээчээс тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгохоор тус тус хуульчилсан.

Иргэний хууль тогтоомжид заасанчлан барьцааны үүрэг талуудын чөлөөт хүсэл, зоригийн үндсэн дээр буюу талууд өөрсдийн эрсдэлийг тооцож, тохиролцсон үед үүсдэг.

Өөрөөр хэлбэл, барьцаалагч, барьцаалуулагч нь аливаа хөрөнгийг харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл байхаар сонгодог буюу барьцаалагч-төлбөр авагч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлийг өөрөө сонгож хэлцэл байгуулдаг тул барьцаалагч-төлбөр авагч сонголтынхоо эрсдэлийг өөрөө үүрэх буюу түүнд тусгайлсан зохицуулалт үйлчлэх нь гарцаагүй юм. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгч /үүрэг гүйцэтгэгч/ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайлсан барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд тооцож тэргүүн ээлжид төлбөрийн шаардлагаа хангуулах эрхээ эдлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг тул барьцааны зүйлээр түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулан тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зохицуулалтыг хуульчилсан.

Ийнхүү зохицуулсан нь барьцааны зүйлээр төлбөрийн шаардлагыг бүрэн хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдаагүй бусад хөрөнгөөс гаргуулахгүй байж төлбөр төлөгчийн өмчлөх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болж чадсан.

Харин энгийн төлбөр авагч буюу барьцаалагч бус төлбөр авагчийн хувьд дээр дурдсанчлан үүргийн гүйцэтгэлийг хангуулах аливаа хэлбэр, барьцааг сонгоогүй, тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу төлбөртөө суутган авахаар хэлэлцэн тохиролцож гэрээ хийгээгүй байдаг. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлд аливаа эд хөрөнгө авахгүйгээр мөнгөн хэлбэрээр нь эргүүлж авна гэж тооцож хэлцэл хийсэн байдаг. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс төлбөр төлөгчийн хоёр шатны дуудлага худалдаагаар ороод худалдан борлогдоогүй хөрөнгийн үнийг тодорхой хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор зохицуулсан.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш байдал, эрх тэгш байх зарчимд нийцүүлэн хууль тогтоогч өөр өөр нөхцөлөөр үүссэн харилцаанд тохирсон онцлогтой зохицуулалтыг хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг агуулахгүй гэж үзэж байна" гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ:

1. Иргэн Т.Мөнх-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно." хэмээн хуульчилжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад "... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ..." гэж зааж, хуулийн хүрээнд өмчлөх эрхийн хэрэгжилтэд хязгаарлалт тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад "... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.", мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын "хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг зөрчөөгүй байна.

2. Мэдээлэл гаргагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт холбогдох мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ш.ЦОГТОО

Н.ЧИНБАТ

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

 

2018 оны 5 дугаар сарын  23-ны өдөр                                                                    Дугаар 06                                                                                        Улаанбаатар хот                                                                                        

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн

                                                                                                         зарим заалт Үндсэн хуулийн холбогдох

                                                                                                                 заалтыг зөрчсөн эсэх маргааныг

                                                                                                                      хянан шийдвэрлэсэн тухай


 

                                                                                                                                                                                                                               Үндсэн хуулийн цэцийн

                                                                                                                                                                                                                   хуралдааны танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Н.Чинбат /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны танхимд нээлттэй хийв.

           

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл, гомдол гаргагч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ болон Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцов.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй.” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 

 Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Т.Мөнх-Эрдэнэ, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Г.Орхон нар Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, гомдолдоо:

 

1. “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад иргэн нь “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэж үндсэн эрхийг баталгаажуулсан байна. Хөдлөх хөрөнгө гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хөрөнгө мөн. Харин өмчлөх эрх гэж өмчлөгч өөрийн хөрөнгөө хуулийн хүрээнд бүрэн мэдэж эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, тодорхой этгээд өөрт байгаа эд хөрөнгийг хуулийн хэмжээ хязгаарын хүрээнд өөрийн үзэмж, ашиг сонирхлоор буюу бусад этгээдийн нөлөөллөөс үл шалтгаалан эзэмших, ашиглах ба захиран зарцуулах эрхийг хэлнэ. Эзэмших гэж эзэмшигч эд хөрөнгийг бодитой эзэмдэж түүнд шууд нөлөөлөх боломжтой болсныг хэлнэ. Дээрх заалт нь өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн хүрээнд чухалчлан хамгаалсны учир нь өмчлөх эрх хувь хүний хамгаалалтын бүс үүсгэдгээрээ төрийн дур зоргоор авирлахын эсрэг хувь хүний орон зайг бий болгож, бусад эрх, эрх чөлөөгөө эдлэх боломжийг бүрдүүлдэг учраас өмчлөх эрхийг ийнхүү тусгайлан баталгаажуулжээ.

 

Дээрхээс үзвэл, аливаа этгээд нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх үндсэн эрхтэй байх бөгөөд тухайн шударгаар олж авсан өөрийн хөрөнгийг банкинд хадгалах, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар банкинд данс нээлгэж байршуулах, данс эзэмших эрхээр тайлбарлагдана. Энэ үндсэн эрх нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12.1 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй.” гэж заасан агуулгаар баталгаажжээ.

 

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалт нь иргэн хүний “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон байна.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үндэс нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын гаргасан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг биелүүлэх процесс билээ. Харин шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэдэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохистой хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. Банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоохоор байгаа нь дээрх ажиллагаанд шууд багтаж байна.

 

Данс гэдэг нь банкны бүртгэлийн систем буюу банкинд өөрийн хөдлөх хөрөнгийг /мөнгө/ байршуулж буй үйлчлүүлэгчийн хөрөнгийг бүртгэх бүртгэлийн систем бөгөөд банкинд байршуулж буй үйлчлүүлэгчийн хөдлөх хөрөнгийг өөртөө агуулж байгаа ойлголт юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтыг авч үзвэл хэрэв шийдвэр гүйцэтгэгч энэ арга хэмжээг авсан тохиолдолд төлбөр төлөгч аль ч банкинд данс нээх, данс эзэмших эрхгүй болж байна. Данс нээх, эзэмших эрхгүй болно гэдэг нь төлбөр төлөгч өдөр тутмын амьдралын зайлшгүй шаардлагатай төлбөр тооцоог хийж, аж ахуйн болон амины үйл ажиллагаагаа саадгүй явуулах боломжгүй болохоор байна. Тиймээс энэ нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад  “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” үндсэн эрхийг хязгаарлаж буй хязгаарлалт мөн.

                                                                                                                    

Гэтэл уг хязгаарлалт нь мөн л хууль ёсны бус байгаад оршиж байна. Учир нь Нэгдүгээрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих зэрэг өөр төрлийн баталгаажуулах арга хэмжээг тусгасан байна. Мөн түүнчлэн, төлбөр төлөгчид үүрэг бүхий төлбөр төлөхөөс гадна өдөр тутамд олон төрлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан цахим хэлбэрээр мөнгөн гуйвуулга хийх, хүүхдийн тэтгэлгийн мөнгө, хүүхдийн мөнгөн хадгаламж, тэтгэвэр, тэтгэмжийн орлого зэрэг зайлшгүй хэрэгцээт мөнгөний эх үүсвэртэй холбоотойгоор данс нээх шаардлага амьдралд тулгарч болно. Тийм учир “банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох” нь төлбөр төлөгчийн төлбөр авагчид төлбөр барагдуулах үйл явцад ач холбогдолтой нөлөө үзүүлж чадахгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний зорилгод нийцэхгүй байна. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад заасан бусад арга хэмжээнүүд нь төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгч хоёр талд хангалттай механизмыг бүрдүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй. Жишээ нь, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эзэмшиж буй эсхүл шинээр нээлгэсэн дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих бүрэн боломжийг хуульчилжээ. Тиймээс банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох нь зайлшгүй шаардлага биш болох нь үүгээр батлагдана. Гуравдугаарт, мөн Үндсэн хуулийн дагуу хөдлөх хөрөнгө эзэмших үндсэн эрхийг хуулиар хязгаарлах боломжийг тусгаж өгсөн ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад заасан хязгаарлалт нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, орлогын болон амьдралын нэн зайлшгүй эх үүсвэрийг хязгаарлахгүй байх болон төр, хүний үндсэн эрх хоёрын зохистой харьцааны Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчөөд зогсохгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимд ч нийцэхгүй байна.

 

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтын “... банк, эрх бүхий хуулийн этгээдийн данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэсэн хэсгийг тус тус зөрчсөн байна.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж тогтоосон байдаг. Энэхүү зарчим нь төрийн аливаа хэлбэрийн үйл ажиллагаанд бодитой баримтлагдан хэрэгжих тулгуур зарчим мөн.

 

Дээрх зарчмын агуулгыг бэхжүүлсэн холбоо уялдаа бүхий заалт бол Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж тодотгосон юм. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нь хууль тогтоох гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд баримтлах ёстой үүрэгжүүлсэн заалт мөн.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Барьцаалагч-төлбөр авагч” биш этгээд өөрт учирсан хохирлыг төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгөөс гаргуулах гэж дуудлага худалдаагаар оруулсан боловч тухайн үл хөдлөх хөрөнгө нь худалдан борлогдоогүй бол тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг 50 хувь бууруулна гэсэн зарчмыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь барьцаалагч байсан тохиолдолд зах зээлийн ханшаар тооцно, харин барьцаалагч биш төлбөр авагч бол дуудлага худалдаагаар борлогдоогүй үнийг 50 хувиар бууруулж төлбөр авагчид шилжүүлэхээр буюу өөр, өөр үнээр тооцож шилжүүлэхээр зохицуулсан байна.

 

Ингэж төлбөр авагчдын эрх зүйн байдлыг ялгамжтай үзэж, ялгавартайгаар зохицуулсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хуулийн ... өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчиж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дах хэсэгт “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ.” гэсэн байна. Нэгдүгээрт, барьцаалагч биш төлбөр авагчийн эрхийг нь хязгаарлаж, бусад төлбөр авагчийн эрхээс дордуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр авагчдад тэгш бус ялгавартай ханджээ. Гэтэл барьцаалагч нь төлбөр авагч бол шинжээчээр үнэлүүлсэн тохиолдолд шинжээчийн үнэлгээгээр 50 хувь бууруулах зохицуулалт байхгүй. Хоёрдугаарт, төлбөр авагч гэж ажил үйлчилгээний үнэ хөлс, нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг төлбөр тооцооны тодорхой хэлбэрийн бүрдүүлбэрийг хангасан баримтын дагуу нэхэмжилсэн этгээд байна. Гэтэл төлбөр авагчийг “барьцаалагч-төлбөр авагч”, барьцаалагч биш төлбөр авагч гэж тусад нь ангилж хуульчилсан нь хууль зүйн дагуу үүсэх үр дагаврыг ойлгомжгүй болгосон байна. Түүнчлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өөрийн хохирлыг нөхөн төлүүлэх эрхээ эдлэх процессыг нэг ойлголт дор байгаа адил этгээдүүдэд ялгавартайгаар хуульчилсан нь үндэслэлгүй юм. Гуравдугаарт, хууль тогтоогч тухайн заалтыг ямар үндэслэл зарчмаар, ямар зорилго агуулж тогтоосон нь тодорхойгүй, ач холбогдол, эрх зүйн үр дагаврыг нь бүрэн ухамсарлаагүй харагдаж байна. Дөрөвдүгээрт, хууль тогтоогч дээрх зохицуулалтыг хийхдээ зөвхөн банкны барьцааны асуудлаар төсөөлж хийсэн нь хэт явцууруулжээ. Тэгвэл Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны нийтлэг шинж, зохицуулалтыг огт анхаараагүй тогтоосон байна. Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, орон сууц хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх зэрэг гэрээний барьцаалагчдын хувьд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж, ялгаварлал бий болгосон байна. Тавдугаарт, мөн хууль тогтоогч “... Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ” гэдэгт чухам ямар үнэ хамаарахыг тодорхой хуульчлаагүй нь маргаан дагуулах эх сурвалж болжээ. Үүнд тухайн худалдан борлогдоогүй хөрөнгийн зах зээлийн үнэ хамаарах уу, эсхүл хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тогтоосон үнэ хамаарах уу гэсэн маргааны нэг нөхцөл болж байна.

 

Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ.” гэж бусдын амьжиргааны эх үүсвэр болсон үл хөдлөх хөрөнгийг залгих хууль бус ажиллагааг хөхиүлэн дэмжсэн, нөгөө талаас банк зэрэг санхүүгийн ашгаар амьдардаг байгууллагын зорилгод өөр хэлбэрээр буюу бага зардлаар хүний үл хөдлөх хөрөнгийг залгих далд утгаар ашиг олох боломж бүрдүүлж байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн ... өмнө эрх тэгш байна.” гэсэн хэсгийг зөрчсөн байна” гэсэн байна.

 

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд хандсан ирүүлсэн тайлбартаа:

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

 

Хууль тогтоогч шинэчлэн найруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, түргэн шуурхай байдлыг хангах, төлбөр авагч, төлбөр төлөгч иргэний хэн алиных нь эрх, ашиг сонирхол, тэдгээрийн Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрч, тогтоосон эрх, эрх чөлөөг хамгаалах зорилго бүхий олон шинэлэг зохицуулалтуудыг тусгасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасан нь өмчлөгчийн эрхэд огт халдаж болохгүй гэсэн агуулгыг агуулаагүй, уг зүйлд өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болох агуулга бүхий заалт бас бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд иргэний хэргийн талаар Монгол Улсын нэрийн өмнөөс гарсан хуулийн хүчин төгөлдөр, заавал биелэгдэх шинжтэй шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч биелүүлж, төлбөр авагчийн эрх, ашиг сонирхлыг хангахад чиглэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээг хуульчилсан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэсэн зохицуулалтыг тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, иргэнд учирсан гэм хорыг арилгах заалтын биелэлтийг хангуулах, мөн өмчлөгчийн эрхийг хуульд заасан тохиолдолд хязгаарлаж болох заалтад нийцүүлсэн болно. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөхөөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад анх мэдүүлсэн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх өөрийн нэр дээрх дансаа ашиглаж орлого хийхгүй царцааж, хөрөнгө орлогоо нууж, шинээр данс нээн түүгээрээ орлого, зарлагын гүйлгээгээ хийж, төлбөр төлөх үүргээсээ зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан тохиолдолд төлбөр төлөгчийн шинээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлж болохоор хуульчилсан.

 

Энэ нь нэг талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэмэгц шийдвэр гүйцэтгэгчээс бүх төлбөр төлөгчид, даруй авах арга хэмжээ бус харин дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, төлбөр авагчийн эрх хангагдахгүй байх нөхцөл байдлыг бий болгосон, хууль зөрчсөн төлбөр төлөгчид л авах арга хэмжээ гэж ойлгож байна.

 

Төлбөр төлөгчөөс дээр дурдсан байдлыг гаргахгүй тохиолдолд өөрийн нэр дээр данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох үндэслэл үүсэхгүй. Төлбөр төлөгч хөрөнгөд орсон өөрчлөлтөө хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэг нь мөн хуулийн 46 дугаар зүйлээр нээлттэй байгаа.

 

Нөгөө талаас шийдвэр гүйцэтгэгч үндэслэлгүйгээр дээрх арга хэмжээг авсан гэж үзэж зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд төлбөр төлөгчид ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж гомдол гаргах эрхийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 44.5 дахь хэсгээр олгосон.

 

Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоож болохоор хуульчилсан нь төлбөр төлөгч данс ашиглан хэрэгжүүлэх амьдралын наад захын хэрэгцээ, шаардлагаа хангах боломжийг үгүйсгэсэн агуулга огт байхгүй.

 

Төлбөр төлөгчийн тодорхой эрхэд хязгаарлалт тогтоосон ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 87, 88, 89 дүгээр зүйлд заасанчлан төлбөрт суутгаж болохгүй, хураан авч, битүүмжилж болохгүй зайлшгүй шаардлагатай хөрөнгөө захиран зарцуулах, дансанд байршуулах эрх нь нээлттэй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.13 дахь заалтын агуулга нь төлбөр төлөгчийн данс нээх, эзэмших эрхэд нь хязгаарлалт тогтоох, дансны орлого, зарлагын гүйлгээнд нь хяналт тавих утгатай бөгөөд гагцхүү төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг нуун далдлах зорилгоор олон төрлийн данс эзэмших, түүгээр дамжуулан гүйлгээ хийх явдлыг л хязгаарлах зорилготой.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна:

 

Хууль тогтоогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгохтой холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд ийнхүү зохицуулахдаа 73.3 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгөөс төлбөр төлөгчид ногдох хөрөнгөөс бусад хөрөнгийг түүний үнэлэгдсэн үнээс 50 хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор, 73.5 дахь хэсгээр төлбөр авагчийн барьцаанд байгаа болон дундын өмчлөлийн хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгийг шинжээчээс тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгохоор тус тус хуульчилсан.

 

Иргэний хууль тогтоомжид заасанчлан барьцааны үүрэг талуудын чөлөөт хүсэл, зоригийн үндсэн дээр буюу талууд өөрсдийн эрсдэлийг тооцож, тохиролцсон үед үүсдэг.

 

Өөрөөр хэлбэл, барьцаалагч, барьцаалуулагч нь аливаа хөрөнгийг харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйл байхаар сонгодог буюу барьцаалагч-төлбөр авагч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйлийг өөрөө сонгож хэлцэл байгуулдаг тул барьцаалагч-төлбөр авагч сонголтынхоо эрсдэлийг өөрөө үүрэх буюу түүнд тусгайлсан зохицуулалт үйлчлэх нь гарцаагүй юм. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулахдаа зээлдэгч /үүрэг гүйцэтгэгч/ үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайлсан барьцааны зүйлийг үүргийн гүйцэтгэлд тооцож тэргүүн ээлжид төлбөрийн шаардлагаа хангуулах эрхээ эдлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг тул барьцааны зүйлээр түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулан тухайн хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх зохицуулалтыг хуульчилсан.

 

Ийнхүү зохицуулсан нь барьцааны зүйлээр төлбөрийн шаардлагыг бүрэн хангуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдаагүй бусад хөрөнгөөс гаргуулахгүй байж төлбөр төлөгчийн өмчлөх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт болж чадсан.

 

Харин энгийн төлбөр авагч буюу барьцаалагч бус төлбөр авагчийн хувьд дээр дурдсанчлан үүргийн гүйцэтгэлийг хангуулах аливаа хэлбэр, барьцааг сонгоогүй, тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар буюу төлбөртөө суутган авахаар хэлэлцэн тохиролцож гэрээ хийгээгүй байдаг. Тодруулбал, иргэн, хуулийн этгээд зээлийн гэрээ байгуулахдаа үүргийн гүйцэтгэлд аливаа эд хөрөнгө авахгүйгээр мөнгөн хэлбэрээр нь эргүүлж авна гэж тооцож хэлцэл хийсэн байдаг. Энэ тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах үүднээс төлбөр төлөгчийн хоёр шатны дуудлага худалдаагаар ороод худалдан борлогдоогүй хөрөнгийн үнийг тодорхой хувиар бууруулан төлбөр авагчид санал болгохоор зохицуулсан.

 

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан тэгш байдал, эрх тэгш байх зарчимд нийцүүлэн хууль тогтоогч өөр өөр нөхцөлөөр үүссэн харилцаанд тохирсон онцлогтой зохицуулалтыг хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг агуулахгүй гэж үзэж байна” гэсэн байна.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

1. Иргэн Т.Мөнх-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдлыг ... хангах, ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль ...-ийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн гэсэн мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болно.

 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь ... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” хэмээн хуульчилжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэж зааж, хуулийн хүрээнд өмчлөх эрхийн хэрэгжилтэд хязгаарлалт тогтоосон нь хууль тогтоогчийн бүрэн эрхэд хамаарч байх ба Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулаагүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.13 дахь заалтад “... банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “хөдлөх ... хөрөнгө эзэмших, өмчлөх ... эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй байна.

 

2. Мэдээлэл гаргагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт холбогдох мэдээллийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

 

 

                                                                                   ДАРГАЛАГЧ                                                Н.ЖАНЦАН

 

                                                                                          ГИШҮҮД                                                Ш.ЦОГТОО

 

                                                                  Н.ЧИНБАТ

 

                                                                  Д.СОЛОНГО

 

                                                                  Д.ГАНЗОРИГ