Хэвлэх DOC Татаж авах
КОД ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

ГЕГ-ын даргын 2008 оны 675-р тушаалаар хүчингүй

 

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ДАРГЫН ТУШААЛ

КОД ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 11

/Гадаад худалдааны гаалийн статистик мэдээллийг эрхлэн гаргах, гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтэд шаардагдах ангилалтын “Гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн газар, хороод, салбар, хийлийн боомт, шалган нэвтрүүлэх цогцолбор, төмөр замын хяалтын хэсгийн код”-ыг Нэгдүгээр, “Зарим байгууллагын код”-ыг Хоёрдугаар, “тээврийн төрлийн код”-ыг Гуравдугаар, “ачиж буулгах газар, өртөөний код”-ыг Дөрөвдүгээр, “Монгол Улсад хандивлагч олон улсын байгууллагуудын код”-ыг Тавдугаар, “бараа нийлүүлэх нөхцөлийн код”-ыг Зургадугаар, “Хэлцлийн төрлийн код”-ыг Долдугаар, “Гадаад худалдааны бичиг баримтын нэрийн код”-ыг Наймдугаар, “Ачаа, баглаа боодлын төрлийн код”-ыг Есдүгээр, “Гаалийн хяналтын талбайн код”-ыг Аравдугаар, “Улсын болон валютын код” шинэчлэн батлах/
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Гадаад худалдааны гаалийн статистик мэдээллийг эрхлэн гаргах, гаалийн мэдүүлгийн бүрдүүлэлтэд шаардагдах ангилалтын “Гаалийн бүрдүүлэлт хийх гаалийн газар, хороод, салбар, хийлийн боомт, шалган нэвтрүүлэх цогцолбор, төмөр замын хяалтын хэсгийн код”-ыг Нэгдүгээр, “Зарим байгууллагын код”-ыг Хоёрдугаар, “тээврийн төрлийн код”-ыг Гуравдугаар, “ачиж буулгах газар, өртөөний код”-ыг Дөрөвдүгээр, “Монгол Улсад хандивлагч олон улсын байгууллагуудын код”-ыг Тавдугаар, “бараа нийлүүлэх нөхцөлийн код”-ыг Зургадугаар, “Хэлцлийн төрлийн код”-ыг Долдугаар, “Гадаад худалдааны бичиг баримтын нэрийн код”-ыг Наймдугаар, “Ачаа, баглаа боодлын төрлийн код”-ыг Есдүгээр, “Гаалийн хяналтын талбайн код”-ыг Аравдугаар, “Улсын болон валютын код”-ыг Арваннэгдүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Статистик мэдээлэл, мониторингийн хэлтэс /Д.Амарсайхан/, Хяналт шалгалтын хэлтэс /Д.Баасан/ нарт даалгасугай.
3. Шинэчлэн гаргасан кодуудын жагсаалтыг ГАМАС-ын ангилалтын санд оруулахыг Мэдээлэл технологийн хэлтэс /С.Алтангэрэл/-д даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан МУГЕГ-ын даргын 1995 оны 30 дугаар тушаалын 2, 3, 5, 7, 8, 11, 12 дугаар хавсралт, 1997 оны 147, 372, 397, 1998 оны 33, 37, 118, 178, 220, 222, 332, 1999 оны 219, 510, 2003 оны 193, 2000 оны 152, 2001 оны 590, 716, 373, 375, 400, 436, 446, 466, 2001 оны 04, 2002 оны 629, 2004 оны 179 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэхүү тушаалыг 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
                                                                     Дарга Х.Баатар
Улсын бүртгэлийн 2006 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2608 дугаарт бүртгэгдсэн