Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2003 оны 2 дугаар сарын 17-ны өдөр                                                                                                                                                                                    Улаанбаатар хот

Дугаар 51

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 8, 9, 11 дүгээр зүйлийн 1.1-ийг үндэслэн ТУШААХ нь :
1. Тус газрын “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдад албан үүргээ гүйцэтгэж хот суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсэн зардлыг нөхөн олгох журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, /2-р хавсралтыг 2005 оны 295 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон/ хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллах, унааны зардалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөвт тусган батлуулж байхыг Тамгын газар /Н.Бямбадорж/-т даалгасугай.


ДАРГА Д.БАТБААТАР


Улсын бүртгэлийн 2003 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1982 дугаарт бүртгэв