A

A

A

Бүлэг: 1979

Мэргэжлийн хяналтын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/126 дугаар тушаалаар хүчингүй болгсон.

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Дугаар 309 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам/

Ашигт малтмалын тухай хуулийн 36 дугаар зүйл, Үйлдвэр, худалдааны сайдын 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.”Уурхайг түр болон бүр мөсөн хаах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын мэргэжлийн хяналтын газрын Үйлдвэр, худалдааны хяналтын хэлтэс /Ч.Энхбаяр/-т даалгасугай.

ДАРГА Д.БАТБААТАР

2003 оны 10 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн 2272 дугаарт бүртгэсэн

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/126

Тушаал хүчингүй болгох тухай

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1-1/819 дүгээр албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн "Журам батлах тухай" 309 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаалыг хүчингүй болгосон талаар төв орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудад мэдээдэхийг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар /Н.Батбаяр/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Төрийн захиргаа удирдлагын газар /Ч.Энхбат/-т даалгасугай.

ДАРГА Н.ЦАГААНХҮҮ