A

A

A

Бүлэг: 1979

/УМХЕГ-ын 2008 оны 151-р хүчингүй болсон/

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 296

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг хэрэглэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Энэ тушаал гарсантай холбогдуулан газрын даргын 2003 оны "170 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

Энэхүү журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргаа, удирдлагын газар /Б.Үнэнбат/-т үүрэг болгосугай.

ДАРГА Б.БААСАН