A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 64

/Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

 

НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

 

Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228 095 885 /хоёр зуун хорин найман сая ерэн таван мянга найман зуун наян тав/ төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 162 537 250 /нэг зуун жаран хоёр сая таван зуун гучин долоон мянга хоёр зуун тавь/ төгрөгөөр баталсугай.

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД