A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1996 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 302

Улаанбаатар хот

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН
ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСГИЙГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий хорооны хүсэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн зарим, зүйл хэсгийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн /цаашид "сонгуулийн хууль" гэх/ зарим зүйл, хэсгийг дор дурдсанаар тайлбарласугай.

1.Сонгуулийн хуулийн 17 дугаар зүйлийн "нам, эвслээс нэр дэвшигч" гэдгийг мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан бие даан нэр дэвшигчтэй адилтган өөрийн харьяалагдах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суугч байна гэж ойлговол зохино.

2.Сонгуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Нам, эвслийн суудлын харьцаа хадгалагдсан байх" гэдэг нь сонгуульд оролцсон нам эвсэлд энэ хуулийн 32 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар нэгэнт хуваарилагдсан суудлын харьцаа нь өөрчлөгдөхгүй гэж ойлгоно.

3.Сонгуулийн хуулийн 32 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн хуулиар тогтоосон тоо нэмэгдэж болно" гэдэг нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сонгогдсон нэр дэвшигчдийн тоо нь тухайн нам эвсэлд ногдсон суудлын тооноос давсан тохиолдолд энэхүү давсан суудал зөвхөн тухайн нам, эвсэлд уул зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан журмаар хийсэн хуваарилалтаар ногдсон суудалд нэмэгдэхийг ойлгох бөгөөд тухайн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуулиар тогтоосон тоо нь энэ суудлын тоогоор нэмэгдэж болно.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.ТУНГАЛАГ