A

A

A

Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр                   

Улаанбаатар хот 

Дугаар А/119, А/377 

СУРГАЛТЫН АГУУЛГА, ТӨЛӨВЛӨГӨӨ,

 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Хувийн хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Хувийн хамгаалалтыг биечлэн гүйцэтгэх боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх сургалтын агуулга, төлөвлөгөө”-г нэгдүгээр, “Хувийн хамгаалалтын сургалт явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /цагдаагийн хурандаа С.Баатаржав/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Г.Баясгалан/, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга /С.Мөнхөөлэй/ нарт тус тус даалгасугай.

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН                                           БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ

САЙД                Ц.НЯМДОРЖ                                                 УХААН,СПОРТЫН САЙД        Ц.ЦОГЗОЛМАА