A

A

A

Бүлэг: 1979

/СЗХ-ны 2020 оны 179 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 06 –ны өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

"Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар"-ыг

батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, 6.2.4, Даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.10, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 203 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН