Хэвлэх DOC Татаж авах
“Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох  итгэлцүүр хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр                            Дугаар 211                  Улаанбаатар хот

                   “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох

итгэлцүүр хэрэглэх журам”-ыг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 331, 2012 оны 29 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

ДАРГА                                      С.ДАВААСҮРЭН