Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ/ Улсын мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийг гадаадад томилолтоор ажиллуулах журам”-ыг нэгдүгээр хавсралт

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2003 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Дугаар 19

ЖУРАМ, ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ/ Улсын мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийг гадаадад томилолтоор ажиллуулах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төв, орон нутгийн улсын байцаагчид мэргэжил, арга зүйн өгөх заавар /

Улсын Их Хурлын “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” 2002 оны 162 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Улсын мэргэжлийн хяналтын газрын албан хаагчийг гадаадад томилолтоор ажиллуулах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Төв, орон нутгийн улсын байцаагчид мэргэжил, арга зүйн өгөх заавар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Дээрх журам, зааврыг мөрдүүлж ажиллахыг төв, орон нутгийн хяналтын хэлтэс, албадын дарга нарт даалгасугай.


                                                                                        ДАРГА               Д.БАТБААТАР


                                2003 оны 5 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2003 дугаарт бүртгэсэн