A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2008 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 235

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Засгийн газрын 2004 оны 6 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. УМХГ-ын даргын 2008 оны 163 дугаар тушаалаар батлагдсан "Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журам"-д дараахь нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд:

1.1. Журмын 2.11-т "2.11. Захиргааны журмаар хураасан эд зүйлийг хадгалах, битүүмжлэхдээ тоо ширхэг, чанарыг тодорхой зааж, хадгалах үүрэг бүхий этгээдэд гарын үсэг зурж, хүлээлгэн өгнө." гэж нэмэх;

1.2. Журмын 3.8-д "3.8. Үнэлгээний комисс тухайн эд зүйлийн тоо ширхэг, чанарыг нарийвчлан тогтоож, үнэлгээ тогтоосны дараа Худалдан борлуулах комисст тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө." гэж нэмэх;

1.3. Журмын 3.2-ыг "Үнэлгээний комисс захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг тухайн үеийн зах зээлийн дундаж үнээр тогтооно." гэж өөрчлөх;

1.4. Журмын 5.4-ийн "хандивлах зэрэг" гэснийг хасах.

2. Журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Б.Үнэнбат/-т даалгасугай.

ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА

Улсын бүртгэлд 2008 оны 7дугаар сарын 7-ны өдрийн 2927 дугаарт бүртгэсэн