Хэвлэх DOC Татаж авах
“Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн  маягт, гэрээний стандарт, загвар”-ыг шинэчлэн батлах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр                             Дугаар 212                        Улаанбаатар хот

“Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн

маягт, гэрээний стандарт, загвар”-ыг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 332, 334 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                С.ДАВААСҮРЭН