A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр                                      

Улаанбаатар хот     

Дугаар 134   

ХОТ, ХООРОНДЫН НИЙТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЧИГЛЭЛ ТОГТООХ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Автотээврийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Архангай, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудын Засаг дарга нараас ирүүлсэн саналын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 85 гэсний дараа дор дурдсан заалтыг нэмсүгэй.

д/д

Чиглэлийн дугаар

Чиглэлийн нэр

Чиглэлийн урт /км/

86

ХХ86

Улаанбаатар хот – Говь-Алтай аймгийн Тонхил сум

1247

87

ХХ87

Улаанбаатар хот – Архангай аймгийн Батцэнгэл сум

432

88

ХХ88

Улаанбаатар хот – Архангай аймгийн Өгийнуур сум

357

89

ХХ89

Улаанбаатар хот – Баянхонгор аймгийн Баянлиг сум

837

90

ХХ90

Улаанбаатар хот – Дорнод аймгийн Баян-Уул сум

610

91

ХХ91

Улаанбаатар хот – Өвөрхангай аймгийн Уянга сум

485

92

ХХ92

Улаанбаатар хот – Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боом

843

93

ХХ93

Улаанбаатар хот – Төв аймгийн Аргалант сум

87

94

ХХ94

Улаанбаатар хот – Төв аймгийн Баянцогт сум

95

95

ХХ95

Улаанбаатар хот – Төв аймгийн Бүрэн сум

291

96

ХХ96

Улаанбаатар хот – Төв аймгийн Дэлгэрхаан сум

307

97

ХХ97

Улаанбаатар хот – Төв аймгийн Эрдэнэсант сум

219

98

ХХ98

Улаанбаатар хот – Хэнтий аймгийн Гал шар сум

515

99

ХХ99

Улаанбаатар хотын Багануур дүүрэг – Дорноговь аймгийн Замын-Үүд сум

731

  100          XX100 Улаанбаатар хот-Говь-Алтай аймгийн Бигэр сум            954

2.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.65 гэсний дараа энэхүү тушаалын 1 дүгээр хавсралтад заасан чиглэлийн зураглалуудыг шинээр нэмсүгэй.

3.Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 190 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.7, 2.52, 2.54, 2.56, 2.57 дахь чиглэлийн зураглалыг энэхүү тушаалын 2 дугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй.

4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн чиглэл тогтоох тухай Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 228 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

САЙД                                     Ж.БАТ-ЭРДЭНЭ

ЗТХС-ын 2019-07-03-ны өдрийн 232 дугаар тушаалаар нэмэлт оруулсан