A

A

A

Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2019 оны А/302 дугаар тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫН

 САЙДЫН ТУШААЛ

2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр                  

Улаанбаатар хот

Дугаар А/183 

Байгалийн ургамал ашиглах дээд хэмжээ

тогтоох тухай

 

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар 2018 онд түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга /Г.Нямдаваа/-д даалгасугай.

3.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/169 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

САЙД                              Н.ЦЭРЭНБАТ