A

A

A

Бүлэг: 1979

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ТОГТООЖ, БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.10 дахь заалт, Радио долгионы тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Олон сувгийг олон цэгт түгээх системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 29 дүгээр тогтоол, 2016 оны 13 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Шинэчлэн баталсан баримт бичгийн жагсаалт"-ын "3.Монгол Улсад 2200-2300 мгц давтамжийн зурвасын зохицуулалтын чиглэл" -ийг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /С.Адъяасүрэн/-д үүрэг болгосугай.

ДАРГА С.АДЪЯАСҮРЭН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ