A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Үлгэрчилсэн дүрэм батлах тухай /Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хорооны/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/217

Улаанбаатар хот

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм"-ийг нэгдүгээр, "Шинжээчийн үнэлгээний загвар хуудас"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмыг мөрдөж ажиллахыг анагаах ухааны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн /дарга, захирал нар/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эм, үйлдвэрлэл технологийн газар /Д.Оюунчимэг/-д үүрэг болгосугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны 223 дугаар, 2013 оны 485 дугаар, 2014 оны 29 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ