A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

"Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны

зохистой харьцааны шалгуур үзүүлэлт"-ийг тогтоох тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7дахь хэсгийг тус тус үндэслэнТОГТООХ нь:

1."Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт"-ийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3."Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт"-ийн 1-14 дүгээр хавсралт тайланг 2018 оны 3 дугаар улирлаас эхлэн Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхийг нийт хадгаламж, зээлийн хоршоодод үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН