A

A

A

Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр                            

Улаанбаатар хот

Дугаар А-66

Тушаал хүчингүй болсонд тооцох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

                  1.Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа тул “Дүрэм батлах тухай” Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2001 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/43 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                  2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Б.Батцэцэг/-т даалгасугай.

 

                                                           САЙД                               Б.БАТЗОРИГ