Хэвлэх DOC Татаж авах
Цагийн хязгаар тогтоох тухай

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр                              Дугаар А/340                               Зуунмод

 

Цагийн хязгаар тогтоох тухай

 

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6.ж, 29.2 дахь заалтууд, Захиргааны ерөнхий хуулийн 64.1 заалт, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдөн ажиллахыг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

Гурав. Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газар /Ч.Сарангэрэл/-т, хяналт тавьж, цагийн хязгаарыг зөрчсөн тохиолдолдтусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах  арга хэмжээ авчажиллахыг Цагдаагийн газар /Б.Ганзориг/, Мэргэжлийн хяналтын газар /Т.Мөнхсүлд/, сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                          Ж.БАТЖАРГАЛ