A

A

A

Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД, УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

СОРЬЦЛОЛТЫН АЖЛЫН ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Дугаар 141/327 Улаанбаатар хот

Газрын хэвлийн тухай хуулийн 33 дугаар, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 103 дугаар тогтоолын 3.2.3; 7 дугаар заалтуудыг хэрэгжүүлэх, алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг багасгах, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.“Алтны баяжуулах үйлдвэрийн металл авалтыг тодорхойлох хяналтын сорьцлолтын ажлын журам”-ыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.“Алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг тогтоох ажлын үнэлгээ”-г 2 дугаар хавсралтаар баталсугай.

3.Алтны баяжуулах үйлдвэрийн алдагдал хаягдлыг багасгах, баяжуулалтын техник технологийг боловсронгуй болгох асуудлаар бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, худалдааны яамны Геологи, эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газар (Д.Ганбаатар), Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар (Д.Жаргалсайхан)-т үүрэг болгосугай.

4.Улсын мэргэжлийн хяналтын газрын ҮХХХ-ийн дарга Ч.Энхбаярт даалгах нь:

а/Хяналтын сорьцлолт явуулах графикийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор боловсруулж, холбогдох шинжилгээний байгууллагуудад хүргүүлж байх , хяналтын сорьцлолтын ажилд хяналт тавих;

5.Уг тушаал гарсантай холбогдуулан Эрчим, хүч, геологи, уул уурхайн сайдын (хуучнаар) 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 184 тоот тушаалыг хүчингүйд тооцсугай

ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙД УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГА