- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 87 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар 223
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 87 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1, 17.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 284 дэх заалт нэмсүгэй.
№ |
Концессын зүйлийн нэр |
Концессын зүйлийн тодорхойлолт |
Концессын төрөл |
Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ |
Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх |
Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх |
284_# |
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл |
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх |
Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх |
Олон улсын онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжид хөрөнгө оруулах, ашиглах, шилжүүлэх |
Шаардлагагүй |
Шууд гэрээ байгуулах |
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A