A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 87 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 223

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 87 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Концессын тухай хуулийн 6.1.1, 10.1, 17.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 4 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 284 дэх заалт нэмсүгэй.

Концессын зүйлийн нэр

Концессын зүйлийн тодорхойлолт

Концессын төрөл

Гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээ

Төсвийн хөрөнгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баталгаа гаргах эсэх

Уралдаант шалгаруулалт явуулах, шууд гэрээ байгуулах эсэх

284_#

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл

Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх

Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх

Олон улсын онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжид хөрөнгө оруулах, ашиглах, шилжүүлэх

Шаардлагагүй

Шууд гэрээ байгуулах

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежмент төсөл"-ийн концессын гэрээний хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, гэрээний хэлэлцээрийг хийж, дүнг гэрээний төслийн хамт зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.БАТ-ЭРДЭНЭ