A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 211

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор 1940-1948 онд улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойг 2018 онд тэмдэглэсүгэй.

2. Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах үүрэг бүхий комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, комиссын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

4. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах 268,4 (хоёр зуун жаран найман сая дөрвөн зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гарган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зөвшөөрсүгэй. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 262 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД