A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 221

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын талаар авах арга хэмжээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2 дахь хэсгийн "ж" заалтын "10 хувь" гэснийг "2016, 2017 онд 10 хувь, 2018 онд 11 хувь, 2019 онд 11.5 хувь, 2020 оноос эхлэн 12.5 хувь" гэж өөрчилсүгэй.

2. Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авах ажлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ