A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх/
Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

"Монгол Улсын Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Авто замын тухай" хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн замын засвар, арчлалтын төлөвлөгөөнд тусгаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байхыг Төрийн нарийн бичгийн дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхбат/-т, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/ нарт, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Т.Гомбосүрэн/-т тус тус даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ж. БАТ-ЭРДЭНЭ

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар А/185

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Хавсралтаар баталсан "Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам"-ыг хэрэгжүүлж ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Загдраднаа/, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ /Р.Буд/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны "Журам батлах тухай" 161 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ХАЛТАР