A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 07

Зуунмод сум

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.1.4, 35.1.22, 35.2, 35.5 дахь хэсэгт заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг дор дурдсанаар тогтоосугай.

1.1.Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход болон сунгахад 500.000 төгрөг.

1.2.Тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгоход болон сунгахад 250.000 төгрөг.

1.3.Ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн болон дан ганц ногоон байгууламжийн зориулалтаар бол 96.000 төгрөг, бусад зориулалтаар бол 240.000 төгрөг.

1.4.Ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ

1.4.1.Олгоход, гэрээний жил тутам: уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд 80.000 төгрөг, газар тариалангийн, фермийн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдэд 50.000 төгрөг, бусад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 32.000 төгрөг.

1.4.2.Сунгахад гэрээний жил тутам: уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдэд 50.000 төгрөг, газар тариалангийн, фермийн, мод үржүүлгийн аж ахуй эрхлэгчдэд 30.000 төгрөг, бусад үйлдвэрлэл, үйлчигээ эрхлэгчдэд 20.000 төгрөг.

1.5.Усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 100.000 төгрөг.

1.6.Ан амьтан эзэмших зөвшөөрөл олгоход болон сунгахад 120.000 төгрөг.

1.7.Нэн ховор, ховор амьтныг судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиллаж судлах, тэмдэг тавих зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулахгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 100.000 төгрөг.

1.8.Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учируулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 20.000 төгрөг.

1.9.Ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход.

1.9.1.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 5.000 төгрөг.

1.9.2.Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 2.500 төгрөг.

1.10.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 1.000.000 төгрөг.

1.11.Мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1000 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1000 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50 төгрөг нэмж.

1.12.Ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход килорамм тутамд 3.000 төгрөг.

1.13.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1500 төгрөг.

1.14.Элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн киллограмм тутамд 10.000 төгрөг.

1.15.Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 киллограмм бол 2000 төгрөг, 10 киллограммаас дээш бол 10 киллограммаас дээш тооцсон хэмжээний киллограмм тутамд 100 төгрөгийг 2000 төгрөг дээр нэмж.

1.16.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалтай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2 буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн олгоход болон сунгахад хуулийн этгээдэд 500.000 төгрөг, иргэнд 400.000 төгрөг.

1.17.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалтай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум дүүргийн Засаг дарга олгоход болон сунгахад 200.000 төгрөг.

1.18.Мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг, шинжилгээ хийж гарал, үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 3.500 төгрөг.

1.19.Рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход болон сунгахад 320.000 төгрөг.

1.20.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 600.000 төгрөг, бусад суманд 300.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 100.000 төгрөг.

1.21.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 100.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 70.000 төгрөг, бусад суманд 40.000 төгрөг.

1.22.Спирийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 800.000 төгрөг, бусад суманд 500.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 400.00 төгөрг, бусад суманд 200.000 төгрөг.

1.23.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 400.000 төгрөг, бусад суманд 250.000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад аймгийн төвийн суманд 200.000 төгрөг, бусад суманд 120.000 төгрөг.

1.24.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундааны аль альнийг нь худалдаалдаг болон түүгээр үйлчилдэг бол тэмдэгтийн хураамжийг спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаанд тогтоогдсон хэмжээгээр бодож авна.

1.25.Сүүн бүтээглэхүүнээр нэрсэн шимийн архи үйлвдэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50.000 төгрөг, сунгахад 40.000 төгрөг.

1.26.Мод модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ олгоход 8 шоо метр хүртэл 3000 төгрөг, 6-10 шоо метр хүртэл 4500 төгрөг, 10-20 шоо метр 6.000 төгрөг, 20-60 шоо метр хүртэл 15.000 төгрөг.

1.27.Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг олгоход 8 шоо метр хүртэл 4500 төгрөг, 8-10 шоо метр хүртэл 6000 төгрөг, 10-20 шоо метр 10.500 төгрөг, 20-30 шоо метр хүртэл 15.000 төгрөг.

1.28.Ойгоос түлээ бэлтгэх эрхийн бичиг олгоход 0-10 шоо метр хүртэл 1000 төгрөг, 10-20 шоо метр хүртэл 1200 төгрөг, 20-30 шоо метр хүртэл 1500 төгрөг.

1.29.Арчилгаа цэвэрлэгээний журмаар бэлтгэсэн модонд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 шоо метр бол 1000 төгрөг, 10 шоо метрээс дээш бол 1000 төгрөг дээр 10-аас дээш сийрэг шоо метр тутамд 100 төгрөгийг нэмж.

1.30.Ойгоос бэлгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдах, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 шоо метр бол 2000 төгрөг, 10 шоо метрээс дээш бол 2000 төгрөг дээр 10-аас дээш шоо метр тутамд 150 төгрөг нэмж тус тус тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг мөрдүүлж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, Хууль зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийгаймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 12-р хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ЭНХБАТ