- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Дугаар 08 Зуунмод сум
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ тогтоох тухай
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”-ийн 5.1, 5.3 дахь заалт, “Захиргааны ерөнхий хууль”-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах жилийн албан татварыг дараах хэмжээгээр тогтоосугай.
№ |
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл |
Жилд ногдуулах татварын хэмжээ |
1 |
2 дугуйтай мотоцикль |
2300 |
2 |
3 дугуйтай мотоцикль |
3500 |
3 |
Суудлын автомашин: |
/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/ |
А. 2001 см3 хүртэл |
18 |
|
Б. 2001-3001 см3 |
20 |
|
В. 3001 см3 болон түүнээс дээш |
30 |
|
4 |
Микро автобус /15 хүртэл суудалтай/ |
35000 |
5 |
Автобус |
50000 |
6 |
Ачааны автомашин: |
|
1. 1 хүртэл тн-ын даацтай |
22000 |
|
2. 1-2 тн-ын даацтай |
30000 |
|
3. 2-3 тн-ын даацтай |
40000 |
|
4. 3-5 тн-ын даацтай |
55000 |
|
5. 5-8 тн-ын даацтай |
80000 |
|
6. 8-10 тн-ын даацтай |
90000 |
|
7. 10-20 тн-ын даацтай |
120000 |
|
8. 20-30 тн-ын даацтай |
180000 |
|
9. 30-40 тн-ын даацтай |
240000 |
|
10. 40-50 тн-ын даацтай |
300000 |
|
11. 50-60 тн-ын даацтай |
360000 |
|
12. 60-70 тн-ын даацтай |
420000 |
|
13. 70-80 тн-ын даацтай |
480000 |
|
14. 80-90 тн-ын даацтай |
570000 |
|
15. 90-100 тн-ын даацтай |
630000 |
|
16. 100 тн-ын даацтай |
660000 |
|
7 |
Тусгай зориулалтын автомашин |
16000 |
8 |
Трактор, өөрөө явагч бусад хэрэгслэл |
14000 |
9 |
Бага оврын трактор |
6000 |
10 |
Чиргүүл /даацын 1 тн тутамд/ |
6000 |
2. Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг мөрдүүлж, хууль, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Хууль зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 11 дүгээр хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Ц.ЭНХБАТ