Хэвлэх DOC Татаж авах
Үл хөдлөх эд хөрөнгийн татварын   хувь хэмжээ тогтоох тухай

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр                                   Дугаар 09                        Улаанбаатар хот

 

Үл хөдлөх эд хөрөнгийн татварын 

хувь хэмжээ тогтоох тухай

                “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 25 дугаар зүйлийн 25.1, “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.1, “Захиргааны ерөнхий хууль”-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

             1. Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг доор дурьдсанаар тогтоосугай.

 

 

 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн төрлүүд

Хөрөнгийн нийт үнэлгээнд ногдуулах албан татварын хэмжээ /хувь/

Аймгийн төв Зуунмод сум

Бусад сум

1

Үйлдвэрлэлийн зориулалтай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

0.6 %

 

0.6%

2

Хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

0.6 %

 

0.6%

3

Худалдаа, нийтийн хоолны зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

0.6 %

 

0.6%

4

Дэд бүтэц, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

0.6 %

 

0.6%

5

Амралт, сувилал, зочид буудал, аялал жуулчлалын зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

 

0.6 %

 

 

0.6%

6

Шашин сүм хийдийн зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

0.6 %

 

0.6%

7

Албан конторын зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

0.6 %

 

0.6%

8

Иргэнд өмчлүүлэх газар

0.6 %

0.6%

 

9

Уул уурхай, ашигт малтмал, шатахууны зориулалттай болон ийм зориулалтаар ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө

 

1.0%

 

1.0%

           2. Аймгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, татвар төлөх хуулийн этгээд хийгээд татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн талаарх судалгаа, мэдээллийг нарийвчлан гаргаж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай. 

        3. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, Хууль зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.

         4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 11 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                                      ДАРГА                              Ц.ЭНХБАТ