A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 10

Зуунмод сум

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашиглаж буй Төв аймгийн улсын бүртгэл /дугаар/-тэй болон аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн бусад аймаг, нийслэлийн улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслээс жилд нэг удаа авах авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг 1 дүгээр, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй бусад аймаг, нийслэлийн улсын бүртгэл /дугаар/-тэй тээврийн хэрэгслээс авто зам ашигласы төлбөр хураах товчооны байршлыг 2 дугаар, товчоогоор хураан авах төлбөрийн хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус тогтоосугай.

2.Орон нутагт байнга оршин суугч иргэдийн бусад аймаг, нийслэлийн улсын бүртгэл /дугаар/ -тэй тээврийн хэрэгслээс төлбөр хураах товчоотой сумд товчоогоор орох тухай бүр 3 дугаар хавсралтаар тогтоосон хувь хэмжээгээр, товчоогүй сумд жилд нэг удаа 1 дүгээр хавсралтаар тогтоосон хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн төлбөр авсугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, төлбөр авах үйл ажиллагааны журмыг батлан мөрдүүлж, төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхийг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын 1 дүгээр хавсралтаар тогтоосон төлбөрийн хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 3 дугаар хавсралтаар тогтоосон төлбөрийн хэмжээг товчоо байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс дагаж мөрдсүгэй.

5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Хууль зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны "Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 51 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ЭНХБАТ