A

A

A

Бүлэг: 1979

/Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2012 оны 29 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2010 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дугаар 59 Улаанбаатар хот

Монгол улсын Галын аюулгүй байдлын тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 2, 21 дүгээр зүйлийн 2 дахь заалтууд, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол улсын сайдын 2007 оны 59 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Байгууллага, аж ахуйн нэгжийн “Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, дүгнэлтийн загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа галын аюултай болон, тэсэрч дэлбэрэх бодис материал хадгалж ашигладаг, галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг байгууллага аж ахуйн нэгжид гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны зөвшөөрөл олгохдоо энэхүү журмыг тушаал батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Гурав. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газар /дээд ахмад С.Залуухүү/-д даалгасугай.

Дөрөв. Ажлын байрны дүгнэлтийг хэвлүүлэх, бүртгэх, хадгалах, тооцоо хийж гүйцэтгэлийг хангуулан ажиллахыг Санхүү аж ахуй, үйлчилгээний газар /дээд дэслэгч А.Ганбаатар /-т үүрэг болгосугай.

ДАРГА, ТЭРГҮҮН КОМИССАР Ц.АМГАЛАНБАЯР