Хэвлэх DOC Татаж авах
Захирамж хүчингүй болгох тухай

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр                                 Дугаар А/222                          Улаанбаатар хот  

  

  Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.3, Автотээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн А/02 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.2017 оны "Авто замын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын 30 дугаар зүйлийн 30.1-д “...орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно” гэж заасан тул аймгийн Засаг даргын 2005 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

2.0рон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг болон төлбөр авах журмыг боловсруулан батлуулахыг Сэлэнгэ аймаг дахь авто тээврийн газрын дарга /Ж.Батцогт/-д даалгасугай.

З.Захирамжийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтэс хүргүүлж, бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтсийн дарга /Д.Ёндонжамц/-д даалгасугай

 

 

 

                                    ЗАСАГ ДАРГА                                 Ш.ОРГИЛ