Хэвлэх DOC Татаж авах
БАРААНЫ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ, УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТЭДГЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ, ЖУРМЫН ХАВСРАЛТУУДЫГ БАТЛАХ ТУХАЙ

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
БАРААНЫ ТЭМДГИЙГ БҮРТГЭХ, УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТЭДГЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ, ЖУРМЫН ХАВСРАЛТУУДЫГ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 112

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Барааны тэмдгийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах журам”, уг журмын хавсралтууд /БТ-01, БТ-02, БТ-03, БТ-04, БТ-05, БТ-06, БТ-07, БТ-08, БТ-09, БТ-10, БТ-11, БТ-12, БТ-13, БТ-14/-ыг тус тус хавсралтаар баталсугай.
2. Энэ тушаал гарсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын 2004 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан 16 дугаар тушаал, Оюуны өмчийн газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Мэдүүлгийн маягт шинэчлэн батлах тухай” 80 дугаар тушаалаар батлагдсан “Барааны тэмдгийн өргөдлийн маягт” /БТ-01/-ийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /С.Гантөмөр/-д үүрэг болгосугай.


ДАРГА Н.ЧИНБАТ


Улсын бүртгэлд 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3309 дүгээрт бүртгэсэн.

/ОӨГ-ын 2015-11-03-ны 179 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/