Хэвлэх DOC Татаж авах
ОЮУНЫ БҮТЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТОГТООХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ОЮУНЫ БҮТЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ТОГТООХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 65

Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.12, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.14, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэх заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Оюуны бүтээлийн үнэлгээ тогтоох, баталгаажуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дэд дарга /С.Гантөмөр/-д үүрэг болгосугай.


ДАРГА Н.ЧИНБАТ


Улсын бүртгэлд 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3262 дугаарт бүртгэсэн.