Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам/

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам/

2009 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 122

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4 дэхь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. Академийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Академийн сургалтын бодлого, холбогдох төлөвлөгөөний хүрээнд дотооддоо дагаж мөрдөх журмуудыг боловсруулан баталж, мөрдөж ажиллахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлууд /П.Доржсүрэн, Я.Бямбаяр/-д тус тус зөвшөөрсүгэй.
Хоёр. “Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам”-ыг 1 дүгээр хавсралтын дагуу, “ Магистр, докторын сургалтын элсэлтийн журам”-ыг 2 дугаар хавсралтын дагуу тус тус баталсугай. /2-р хавсралтыг 2010 оны 311 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/
Гурав. Шинэ журмууд батлагдсантай холбогдуулан Академийн захирлын 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 117 тоот тушаалаар батлагдсан “Удирдлагын академийн элсэлтийг орон нутагт зохион байгуулах журам”, 2005 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 111 тоот тушаалаар батлагдсан “Удирдлагын академийн элсэлтийн журам”, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 122 тоот тушаалаар батлагдсан “Засгийн газрын захиалгат төрийн захиргааны болон нутгийн удирдлагын менежерийн сургалтад элсэгчдийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус хүчингүй болгосугай.
Дөрөв. Батлагдсан журмуудыг мөрдөж ажиллахыг Удирдахуйн ухааны сургуулийн захирал /П.Доржсүрэн/, Төрийн алба, удирдлагын сургуулийн захирал /Я.Бямбаяр/-д, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дэд захирал /Ш.Түдэв/-д тус тус үүрэг болгосугай.
              ЗАХИРАЛ         Г.ЧУЛУУНБААТАР
       Улсын бүртгэлд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3086 дугаарт бүртгэсэн.