- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах/
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А-145
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Малын генетик нөөцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Батсүрэн/-т үүрэг болгосугай.
3. Уг тушаал гарсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн "Мал, тэжээвэр амьтдын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах, бүртгэх, хяналт тавих тухай" 69 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Б.БАТЗОРИГ
Текст томруулах
A
A
A