A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 17, 18 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны орон тооны хязгаарыг "4" гэснийг "8" гэж өөрчилсүгэй.(Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 80 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгаад үүнийг 2020-4-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2. Засгийн газрын 2011 оны 323 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Жендэрийн үндэсний хорооны дүрэм"-ийн 5.1 дэх заалтад "Ажлын албаны дарга, орон тооны ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байна." гэсэн хэсэг нэмсүгэй.

3. Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган, шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарт даалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 46 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ