Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах/

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

 ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр                         Дугаар А/274                       Улаанбаатар хот

 

                                                                  ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

              Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дахь хэсэг, Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 7 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1.”Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх, ажиллах журам”-ыг хавсралтаар баталсугай.

        2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тэргүүн дэд дарга, (бригадын генерал Г.Ариунбуян)-д даалгасугай.

           3. Энэ журам батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 140 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

           ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ                              Т.БАДРАЛ