A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ТҮДЭВТЭЙ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар А/66

Ойгон

Цагийн хуваарийг шинэчлэн батлах тухай

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "ж", 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газрын цагийн хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2.Худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн хэсгийн дарга Цагдаагийн хошууч Ж.Уламбаяр, Цорго багийн Засаг дарга Г.Түвшинжаргал нарт үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийг зөвхөн Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөж ажиллахаар тогтоосугай.

4.Энэ захирамж гарсантай холбогдуулж 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/94, 2017 ОНЫ 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/75 тоот захирамжуудыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Н.ДАМДИНБАЗАР