Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 4001 дугаарт бүртгэв.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр                                                                       Дугаар 279                                                                                         Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги хилийн боомтын үйлдвэр,аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Н.Тавинбэх/-дүүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                           А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                          Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                          У.МЯГМАРСҮРЭН