A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 301

Улаанбаатар хот

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ЗАРИМ ТАЛБАЙН СОЛБИЦОЛ БАТЛАХ ТУХАЙ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан "Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх ашиглах тусгай журам"-ын 1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн Багц 3 буюу Хашаатын даваа-Толбо нуур чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай" Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Авто замын салбарт хэрэгжүүлэх авто зам, гүүрийг барихад шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 1 дэх заалтын "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл, Багц 3: Хашаатын даваа-Толбо сум чиглэлийн 60 км авто зам" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР