A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Удирдлагын академийн дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 

(Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 366 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2019-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Удирдлагын академи байгуулах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "нийтийн" гэснийг "төрийн" гэж өөрчилж, мөн тогтоолын 2, 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ