A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

ШИМТГЭЛИИН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол Улсын иргэний нэг сард төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг 40000 /дөчин мянга/ вонноор тогтоосугай.

Хоёр. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Батаа/-д даалгасугай.

ДАРГА С.ЧИНЗОРИГ

Улсын бүртгэлд 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 3212 дугаарт бүртгэсэн.