A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 335

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-д дор дурдсан агуулгатай 2.91 дэх хэсэг нэмсүгэй:

"2.91.Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус эзэмшиж, компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийг төлөөлөх этгээдийг томилж, чөлөөлнө."

2. Мөн журмын 3.5 дахь хэсгийн "биелэлтийг" гэсний дараа, 6.1 дэх хэсгийн "тайлан гаргаж," гэсний дараа тус тус "төрийн өмчийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа этгээдэд болон" гэж нэмсүгэй.

3. Мөн журмын 2.10 дахь хэсгийн "2.4-2.9" гэснийг "2.4-2.91" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН