Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах журам/

АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах журам/

2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 133

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 213 дугаар зарлигийн дагуу Монгол Улсын төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглахад болон Ашигт
малтмалын тухай Монгол Улсын хуулийн дагуу ашигт малтмалын хайлт болон ашиглах лицензтэй холбоотой зохицуулалтыг 1:100000-ны масштабтай зурагт зураг зүйн бүртгэл хөтлөх, лиценз эзэмшигчийн эрх зүйн орчинг баталгаажуулах, нууцын зэрэглэлтэй зурагтай харьцах үүрэг хариуцлагыг тодорхой болгох зорилгоор ТУШААХ нь:
1. Нууцын зэрэглэлтэй 1:100000-ны масштабтай зурагт зураг зүйн бүртгэл хөтлөх, лиценз эзэмшигчдийн эрх зүйн орчинг баталгаажуулах, нууцын зэрэглэлтэй зурагтай харьцах үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зорилгоор “Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, нууцын зэрэглэлтэй 1:100000-ны масштабтай зурагтай харьцах мэргэжилтнүүдийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалыг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, журмыг олон нийтэд танилцуулах арга хэмжээ авахыг Геологи, Уул Уурхайн Кадастрын алба /Х.Хэрлэн/-д даалгасугай.


ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН


                                                                 2003 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлийн 2260 дугаарт бүртгэсэн