Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам/

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам/

2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар А/177/57

Олон Улсын Иргэний Нисэхийн тухай Чикагогийн конвенцийн Хавсралт 3-ын стандарт шаардлагуудыг хэрэгжүүлэх зорилгоор "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, "Йргэний нисэхийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалт, "Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Иргэний агаарын тээврийн удирдах газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын хамтарсан 1997 оны 36/300 дугаар тушаал, Зам, тээвэр, холбооны яамны Агаарын харилцааны газрын дарга, Байгаль орчны яамны Шинжлэх ухаан, мониторинг, хамтын ажиллагааны газрын дарга нарын 1992 онд баталсан зааврыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Нислэгийг цаг уурын мэдээгээр хангах журмыг 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Нислэгийн цаг уурын төв, аймаг, нийслэлийн Ус, цаг уур орчны шинжилгээний албад, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нислэгийн мэдээллийн үйлчилгээний алба, Холбоо, навигаци, бодит ажиглалтын үйлчилгээний алба, Орон нутгийн нисэх буудлууд, Агаарын тээвэрлэгч байгууллагуудын захирал, дарга нарт үүрэг болгосугай.
4. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга П. Мөнхжаргал, Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга Д.Цээсодролцоо нарт даалгасугай.


ДАРГА С.БАТМӨНХ ДАРГА С.ЭНХТҮВШИН


Улсын бүртгэлд 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3158 дугаарт бүртгэсэн