Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хуулийн этгээдийн нэр олгох журам/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны  сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон

2009 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот



ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хуулийн этгээдийн нэр олгох журам/
 

Дугаар 391

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1.2, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Хуулийн этгээдийн нэр олгох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаалын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч дарга С.Энхбаатарт даалгасугай.


ДАРГА Л.МӨНХБААТАР


Улсын бүртгэлд 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3087 дугаарт бүртгэсэн