Хэвлэх DOC Татаж авах
ЗАГВАР, МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /УБЕГ-ын даргын 2014-08-17-ны өдрийн 1125 дугаар тушаалаар хүчингүй/

УБЕГ-ын даргын 2014-08-17-ны өдрийн 1125 дугаар тушаалаар хүчингүй

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗАГВАР, МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх “Барьцаалбар”-ын загвар/

2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 290

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 16.1, 42.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх “Барьцаалбар”-ын загварыг нэгдүгээр, “Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл”-ийн маягтын загварыг хоёрдугаар, “Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл хүргүүлэх журам”-ыг гуравдугаар, “Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаас”-ны тодорхойлолтыг дөрөвдүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтийг ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг орлогч дарга С.Энхбаатарт даалгасугай.


ДАРГА Л.МӨНХБААТАР


Улсын бүртгэлд 2010 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 3162 дугаарт бүртгэсэн.